Main » 2012 » 7-сар » 11 » Алберт Эйнштэйний бичсэн “Ертөнц миний нүдээр” нэртэй эсээний хэсгээс
8:53 PM
Алберт Эйнштэйний бичсэн “Ертөнц миний нүдээр” нэртэй эсээний хэсгээс

Бидний амьдрал зуурдын байдаг нь харамсалтай. Бид энэ дэлхийд богинохон хугацаанд амьдрахаар ирдэг бөгөөд чухам яах гэж ирснээ мэддэггүй. Заримдаа энэ учрыг мэдэрч байгаа юм шиг санагддаг. Гэвч зүрх сэтгэлээ гүнзгий тольдохгүйгээр өдөр тутмын амьдралын тойрог дотроо бид хэн нэгний төлөө амьдардаг хэмээн ойлгодог. Гэвч юун түрүүнд бидний инээмсэглэл, аз жаргал хэнээс ч хараат бус. Өдөрт хэдэн зуун удаа би миний дотоод сэтгэлийн болоод энэ амьдрал маань амьд, үхсэн маш олон хүний хүч хөдөлмөр дээр тогтдог хэмээн өөрөө өөртөө хэлдэг. Тийм ч учраас амьдралаас авч буй хэмжээгээрээ өгөх ёстой гэж санадаг.
Аз жаргал, сайн сайханд эцэс төгсгөл гэж хэзээ ч байхгүй гэж би боддог. Миний амьдралын замыг гэрэлтүүлж,
цаг мөч улирах тутамд өөдөөс минь угтан ирэх өдрүүдийг хоёр гараа дэлгэн угтах эрч хүчийг надад бэлэглэдэг зүйлс бол сайхан сэтгэл, гоо үзэсгэлэн, шударга үнэн. Хүний оюун ухааныг мэдрэхгүй, урлаг, шинжлэх ухааны хэзээ ч үл тайлагдах, үл хүрэх гайхамшгийг харж сэрэхгүй бол амьдрал маань хов хоосон байхсан. Эд хөрөнгө, тансаг чамин байдал хэзээд надад утга муутай санагддаг байсан.
Өрөөл бусадтай ойр дотно харилцдаггүй, олноос дөлж амьдардаг маань нийгмийн хариуцлагаа ухамсарлах, нийгмийн сайн сайхны төлөө гэх сэтгэлтэй минь хэзээ ч зохицолддоггүй. Би үнэхээр ганцаараа байх дуртай "аялагч” Улсдаа, гэртээ, найзууддаа, гэр бүлдээ хэзээ бүхий л зүрх сэтгэлээрээ харьяалагдаж байгаагүй. Гав ганцаараа байх хүсэл мэдрэмжээсээ хэзээ ч салж байгаагүй.
Утга учиргүй хүчирхийлэл, эх оронч хэмээсэн нэрийн дор хийж буй дайн, баатарлаг үйлс бүтээхээр улайрах тэмцэлд би чин сэтгэлээсээ дургүй. Тийм зүйлсийг үзэн яддаг.
Энэ дэлхий дээрх хамгийн сайхан зүйл бол гайхамшгийг мэдрэх. Жинхэнэ урлаг, жинхэнэ шинжлэх ухааны суурь энэ мэдрэмж билээ. Үүнийг мэдрэхгүй хүн гайхан дуу алдах юу ч үгүй, шагшин магтах сэтгэл ч үгүй, үхсэн мэт амьгүй сэтгэлтэй, сохор мэт харалган нүдтэй нэгэн байх болно. Бидний хэзээ ч хүрч, барьж чадахгүй тэр гайхамшиг, гоо үзэсгэлэн харин бидний оюун ухаан, зүрх сэтгэлд бол мэдрэгдэнэ, баригдана. Үүнийг мэдэрнэ гэдэг агуу мэдлэг.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 414 | Added by: ObScuRity | Rating: 5.0/1
Total comments: 1
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Санал асуулга
Таны бодлоор аль нь шилдэг вирусны эсрэг програм бэ?

Нийт санал: 17
Цаг агаар
Статистик
НИЙТ ХАНДАЛТ- Нийт хандалт
Нийт байгаа: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Гишүүн
Зочин
Нийт байгаа: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Нэвтрэх хэсэг
Дараарай
Цаг бол алт
Календар
«  7-сар 2012  »
НямДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Таны тухай